Hiking event #3

820
0

Hiking event дахин явагдах боллоо. Энэ удаа Богд Хан уулын Нарлаг энгэр, Зүүн ширээт, Тэнгэр хад зэрэг үзэсгэлэнт газарт жимгүй замаар хамтдаа очиж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, моддын дунд амраад ирэх болно.

Ойн цоорхой, өндөр хадтай үзэсгэлэнтэй газруудаар явах тул зураг авах хэрэгслээр бэлдэж ирэхээ мартав аа.

Энэ удаагийн алхалт жимгүй газраар илүү их алхалт хийж өөрсдийгөө ялан дийлэхээрээ онцлог байх болно.

Та энэхүү арга хэмжээнд оролцсоноор:

1. Ганцхан өдөрт Нарлаг энгэр, Зүүн ширээт, Тэнгэр хад зэрэг үзэсгэлэнтэй цэгүүдэд очих болно.

2. Сэтгэл зүйчийн заавар дор явагдах бүлгийн сэтгэл засал.

3. Олон шинэ танилуудтай болж, нэгнээ халамжилсан мартахааргүй өдөр байх болно.

4. Мэдээж хангалттай халуун кофе бэлдсэн байх болно оо.

Хаана: Богд хан уул, Авто зогсоол /ХААИС-ын автобусны буудал дээр буугаад хүлээхэд л болно. Бид жижиг унаагаар Богд-Хан уулын зогсоол дах кофе шоп руу тосож аваад хүргэж өгөх болно./

Хэзээ: 2023.07.22, Бямба гараг, 07:00 цагт

Хаа хүрэх: Нарлаг энгэр, Зүүн ширээт, Тэнгэр хад

Жич: Идэх хоол, хуурай хүнсээ бэлдэж ирэх, алхалтанд тохирох гутал болон бэлтгэлийн хувцас, солих дулаан хувцас зэргээ бэлдсэн байх. Мөн дэвсэж суугаад амрах дэвсгэр бэлдээд ирээрэй.

1. Ууланд идэх хоол, хуурай хүнс
2. Алхалтын турш уух ус
3. Биет эвтэй хувцас
4. Уулын зориулалтын гутал эсвэл бага хальтрах спорт гутал
5. Нэмэлтээр уулын таяг, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг байвал авч болно шүү.

Арга хэмжээнд бүртгүүлэх заавар:

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *