Ойн модон дунд алхах нь таны сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар өөрчлөлт авчирч болох вэ?

527
0

Ойн модон дунд долоо хоног бүрийн 4 цагийг алхаж өнгөрөөх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд ямар бодитой өөрчлөлт авчирч болох вэ?

Стресстэй үедээ бид байгальд алхах нь сайн гэдгийг мэддэг ч яг яагаад, бас юунд сайн болохыг тэр бүр мэддэггүй. Байгальд, ой модон дунд, ууланд алхах нь бидний зүрх судасны үйл ажиллагаа, цусны даралт ихсэлт, астма, чихрийн шижин, таргалалт зэрэг бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд хэмжигдэхүйц ач тустай. Тухайлбал: Байгальд цагийг өнгөрөөх нь том хүн болоод хүүхдүүдэд стресс, түгшүүр, айдас болоод зан үйлийн эмгэгийн илрэлийг буруулдаг болохыг олж тогтоосон байна. Эдгээр өөрчлөлт, эрүүл мэндийн ашиг тусыг хүртэхийн тулд та долоо хоног бүр дор хаяж 120 цагийг байгалийн ногоон бүсэд өнгөрүүлэх хэрэгтэй гэж судлаачид зөвлөжээ.

Бие махбодийн хувьд дархлааны системийг хэрхэн дэмждэг болохыг судлаачид дараах байдлаар тайлбарласан байна. Ойд байх нь бидний дархлааг сайжруулдаг. Бид цэвэр агаараар амьсгалах зуураа ургамал шавьжнаас өөрсдийгөө хамгаалахын тулд агаарт ялгардаг химийн бодис болох фитонцидоор амьсгалдаг. Фитонцид нь нянгийн эсрэг ба мөөгөнцрийн эсрэг шинж чанартай тул ургамлыг өвчинтэй тэмцэхэд тусалдаг байна. Хүмүүс эдгээр химийн бодисоор амьсгалах үед бидний бие байгалийн алуурчин эс гэж нэрлэгддэг цусны цагаан эсийн тоо, үйл ажиллагааг нэмэгдүүлэх замаар хариу үйлдэл үзүүлдэг. Эдгээр эсүүд нь бидний бие дэх хавдар, вирусээр халдварласан эсүүдийг устгадаг байна.

Бас нэгэн судалгааны үр дүнд, бүлгээр буюу 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр байгальд алхах нь сэтгэл гутралыг бууруулж, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг тогтворжуулж, анхаарал төвлөрөлтийг сайжруулахаас гадна social anxiety буюу олон хүнтэй газар байхдаа тааламжгүй байдаг, сэтгэл түгшдэг хүмүүсийн эдгэрэлтэд тустай байгааг олж тогтоожээ. Алхах нь хямд бөгөөд эрсдэл багатай дасгалын төрөл ба үүнийг бүлгээрээ, мөн ой модонд цагийг өнгөрөөх нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хүчтэй нэгэн хэрэгсэл болдог байна.

Эх сурвалж:

1. Immerse yourself in a forest for Better Health. Immerse Yourself in a Forest for Better Health – NYS Dept. of Environmental Conservation. (2019).

2. 4 benefits of a daily nature walk to your mental health. GFIT Wellness. (2021).

3. Nature journaling – Portage County, Ohio. Portagecounty. (2020).

Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *