Hiking & Therapy event #1

1874
1

Зун цаг ирж, ууланд алхахад хамгийн таатай үе ирлээ.

Ууланд алхах нь биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг билээ. Тиймээс blindcare апп, Urbanbaatar хамтран HIKING & THERAPY арга хэмжээгээ зарлаж байна.

Та энэхүү арга хэмжээнд оролцсоноор:

1. Уулын олны жимээс хол, очиж үзээгүй шинэ газарт очиж, байгалийн сайхантай танилцах

2. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн заавар зөвлөгөө дунд сэтгэлдээ тээсэн нууцаа хуваалцах

3. Хээрийн халуун кофе ууж, тайвшрах

Арга хэмжээнд оролцох төлбөр нь 20’000 төгрөгийн такстай бөгөөд, энэ мөнгөөр таны blindcare аппликейшны дансыг цэнэглэж өгөх юм.

Ингэснээр та 20’000 төгрөгөөрөө апп дээрээс сэтгэл зүйн төлбөртэй тест бөглөх, сэтгэл зүйчээс текст эвсэл онлайн зөвлөгөө авах, эсвэл асуудлаа хуваалцах хүмүүст хандив тусламж үзүүлэх боломжтой болох бөгөөд таны сэтгэл зүйн эрүүл мэндэд бид эргүүлээд хөрөнгө оруулалт хийж байгаа шүү.

1. Ууланд идэх хоол, хуурай хүнс
2. Алхалтын турш уух ус
3. Биет эвтэй хувцас
4. Уулын зориулалтын гутал эсвэл бага хальтрах спорт гутал
5. Нэмэлтээр уулын таяг, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг байвал авч болно шүү.

Хаана: Богд хан уул, Авто зогсоол

Хэзээ: 2023.06.11, Ням гараг, 09:00 цагт

Хаа хүрэх: Нийтийн жимээс холуур гоё газарт, мэргэжлийн хөтөчтэй очих болно.

Жич: Идэх хоол, хуурай хүнсээ бэлдэж ирэх, алхалтанд тохирох гутал болон бэлтгэлийн хувцас, солих дулаан хувцас зэргээ бэлдсэн байх.

Арга хэмжээнд бүртгүүлэх заавар

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *

One thought on “Hiking & Therapy event #1

  1. Гоё юм бэ, оролцоно оо