Онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэл зүйн зөвлөмж

331
0

Нийтээрээ түгшүүртэй байгаа энэ үед сэтгэл мэдрэмжээ удирдахад бэрхшээлтэй байх нь хэвийн үзэгдэл юм. Үүсээд байгаа стрессээ арилгахгүй бол сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд хортой. Бид танд дараах товч зөвлөмжийг хүргэж байна.

1. Үйл явдлын мэдээг давталттай уншиж үзэх нь таны стрессийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
2. Та тамхи татаж, кофе уудаг бол аль болохоор хэрэглээг нь хязгаарлахыг хичээгээрэй.
3. Ойр дотны хүмүүстэйгээ болон хол байгаа хүмүүстэй цахим болон утсаар холбоо бариарай. Өөрт байгаа сэтгэл мэдрэмжээ хуваалцаарай.
4. Болсон үйл явдлын талаар өөрийн бодол мэдрэмжээ хуваалцаж, стрессээ багасгаарай.

Ахмад настнууддаа анхаарал хандуулаарай

1. Яриаг нь анхааралтай сонсоорой
2. Өөрийгөө илэрхийлэх боломж олгоорой
3. Тусдаа амьдардаг бол холбоо барьж санаа тавиарай
4. Бидний аав ээж, ахмад настангууд онцгой нөхцөл байдлаас үүдэн айж эмээж, түгшиж байгаа энэ үед тэднийг илүү ойлгож, сэтгэл санааг нь дэмжиж туслаарай

Онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхдэд зориулсан зөвлөмж

1. Эцэг эхчүүдийн зүгээс нөхцөл байдлын талаар ярилцах хэрэгтэй
2. Хүүхдээ хэт бодож мэдээлэл өгөхгүй байх нь тэдэнд түгшүүр үүсгэдэг
3. Нөхцөл байдлын талаар хэн нэгнийг буруутгаж битгий яриарай
4. Хүүхдээ маш сайн сонсох, тэдэнд ямар сэтгэл хөдлөл илэрч байна гэдгийг сонсоорой
5. Хүүхдүүдийг тайвшруулж, аргадаж тэврээрэй


Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *