Албан байгууллагад зориулсан үйлчилгээнүүдээ танилцуулж байна.

318
0

Манай баг хамт олон Монгол улсад тулгараад буй сэтгэл зүйн, хүний эрхийн, ажлын байрны асуудлуудад туслалцаа үйлчилгээний хүртээмжгүй байдлыг шийдвэрлэхээр blindcare олон нийтийн платформыг хөгжүүлж байна.

Энэхүү нийтлэлээрээ blindcare платформ байгууллагуудтай хамтран ажиллах шийдлүүдээ танилцуулж байна. Та өөрийн байгууллага, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагаараа дамжуулан дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой боллоо.

1. Байгууллагад зориулсан сэтгэл зүйн сургалт

Компанийнхаа нийт ажилтнууд, баг хамт олныхоо сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч мэргэжлийн сургалтуудад хамрагдаарай. Бид дараах сэтгэл зүйн сургалтуудыг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.blindcare.mn/training

1. Ажилтнаа халамжлаарай /well-being/

Компанийнхаа нийт ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, багц үйлчилгээг бэлэглээрэй. Дээрх үйлчилгээг авснаар таны ажилтны сэтгэл зүйчийн үүргийг бид гүйцэтгэх бөгөөд гэр бүл, харилцааны олон асуудлууд шийдэгдснээр ажлын бүтээмж нэмэгдэж, хамт олны ойлголцол илүүтэй бүрдэх, цаашлаад компанидаа урт хугацаанд сэтгэл хангалуун ажиллах боломж бүрдэх юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.blindcare.mn/wellbeing

2. Тогтвортой хөгжлийн бодлогод гар бие оролцоорой

Манай платформ бодит хэрэглэгчдийн асуудалд хандив өгөх, түүгээрээ дамжуулан “Тогтвортой хөгжлийн бодлогын 3, 5, 9, 10, 17” зорилтуудад гар бие оролцож, хэрэгжүүлэх орон зайг байгууллагуудад зориулан Монголд анхлан нээж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.blindcare.mn/sdg

3. Хэрэглэгч, харилцагчаа халамжлаарай

Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэл зүйн тулгамдсан асуудал ихсэж байгаа өнөө үед харилцагчид болон хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь шинэлэг бас зөв шийдэл болж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.blindcare.mn/care

4. Сурталчилгаа байршуулаарай

Платформд өдөр тутамд хандах хэрэглэгчдэд хамгийн тодоор харагдах, хүртээмжтэй байршилд баннер сурталчилгаагаа байршуулаарай.

Мөн байгууллагынхаа танилцуулга, бүтээгдэхүүний танилцуулгыг дэлгэрэнгүй байдлаар байршуулах боломжтой. Хямд бөгөөд үр дүнтэй шийдлийг танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.blindcare.mn/commercial


Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *