Өглөө сэрсэний дараа “Сүнсээ хүлээх” буюу Sleep inertia

484
1

Хүний тархи, хогийн сав хоёр юугаараа төстэй бас ялгаатай вэ? Эдгээр 2 нь хэрэгтэй хэрэггүй зүйлсийг хамаа замбараагүй аваачиж хийж болдог гэдгээрээ төстэй, гэхдээ хүний тархи нь хогийн савнаас ялгаатай нь ямар хогийг нь гаргаж хаях уу, ямар хэрэгтэй мэдээллийг нь аль фолдерт хийж хадгалж үлдэх үү гэдгээ зохицуулж удирдаж чаддаг гэдгээрээ ялгаатай, аан харин хогийн сав бол эсрэгээрээ.

Тэгвэл хүний тархи хэрхэн нойрны байдлаас сэрдэг талаар товчхон тайлбарлая. Тархины гол чухал системүүдийн нэг болох нойрноос сэрээх үйл явцыг удирддаг хэсгийг “Reticular activating system” буюу RAS гэж нэрлэдэг. Энэ нь тархины суурь хэсэгт нурууны ясны дээр байрлах 2 инчийн урттай, харандааны хэмжээний өргөнтэй жижигхэн хэсэг юм.

RAS-ын гол үүрэг нь унтах, сэрэх, төвлөрөх, санах болон fight or flight хариу үйлдлийг зохицуулдаг ба ерөнхийдөө gatekeeper эсвэл filter of the brain үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Жишээ нь бид гадаад орчин, эргэн тойрноос нэг дор 2 сая орчим датаг хүлээн авч байдаг бөгөөд түүн дундаас RAS маань бидэнд хэрэгтэй, чухал гэж үзсэн датаг шүүж авч үлдэж, түүнийг цааш процесслох эсэхийг шилж сонгодог гэсэн үг. Тэгэхээр RAS нь чухал мэдээлэл гэдгийг яаж таних вэ? гэж үү. Энэ нь ердөө та бидний ихэвчлэн юуны талаар бодож байна, юунд төвлөрч байна гэдгийг RAS маань анхааралтай гэгч нь тандаад байж байдаг гэсэн үг юм. Яг л фэйсбүүк, Youtube-ын алгоритмтай адил. Би нэг л удаа Youtube дээр Кардашианы гэр бүлийнхний талаар хайлт хийгээд үзчихлээ гэхэд миний youtube -ийн recommend videos-ийн тэн хагас нь кардашианыхан болон түүнтэй холбоотой олны танилуудын хэнд ч хэрэггүй бичлэгээр дүүрдэгтэй адил RAS ч бас миний төвлөрч байгаа зүйлсэд л намайг улам чиглүүлнэ. Би ёстой арчаагүй юм, би юу ч чадахгүй, хэн ч намайг хайрладаггүй гэх мэт сөрөг бодлууд бодсоор л байвал үнэхээр бусдыг өөрөөсөө түлхэх үйлдэл хийж, аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэлгүйгээсээ болж алдаа гаргасаар л байх болно.

За эргээд нойрны талаар яриандаа оръё…

Таныг магадгүй унтаж байхад гэнэт шээс хүрэхэд угаалгын өрөө явах хэрэгтэй болох бөгөөд таны бие физиологийн энэхүү дохиог RAS хүлээн авсанаар таныг нойрноос сэрээх профессийг тархинд өрнүүлсэнээр та нойрноосоо сэрж угаалгын өрөө явна. Мөн утасны сэрүүлэг, хүчтэй чимээ, ээжийн босоорой сэрээрэй гэж дуудах гэх мэт гаднаас ирэх мэдээллийн нөлөөгөөр бас RAS нь хүнийг сэрээх үндсэн ажлаа хийдэг. N3 буюу гүн унталтын үед бол гаднаас ирэх чимээ, мэдээлэлд сэрэх нь нилээд хэцүү байх болно. Гэхдээ гүн унталт нь нойрны ид үе ба 20–40 минут л үргэлжилнэ. Гэхдээ хүний тархи болон бие энэ хугацаанд л бүрэн амарч чаддаг бөгөөд энэ цагаар аль болох сэрэхгүй байхаар тооцоолж унтахын өмнө идэх уух зүйлсээ зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүс нойрны аль шатанд унтаж байгаагаа тусгай аппликейшнээр тооцоолж, REM Sleep-ийн үед сэрээх сэрүүлэг тавих гэх мэтээр нойронд чухал ач холбогдол өгдөг болж.

За шөнийн нойроо хангалттай авч, сайн амарчихлаа. Үүний дараа өглөө сэрэх процесс, сэрсэний дараах хүний тархины ажиллах механизм ч мөн сонирхолтой.

Та өглөө дөнгөж сэрсэнийхээ дараа хурдхан ажил сургууль руу явах хэрэгтэй, хурдхан өглөөний цайгаа бэлдэж уух хэрэгтэй байхад л толгойнд чинь юу ч орж ирэхгүй, бараг би хэн билээ? гэж бодох үе бишгүй тохиолдож байсан байх гэж бодож байна. Сүүлийн үед манайхан сүнсээ хүлээж сууна гэх мэтээр инээдэм болгож ярих нь ч бий.

Тэгвэл энэхүү бидний хэлдэгээр нойрноос сэрсэний дараах сүнсээ хүлээх үйл явцыг “Brain fog”, “Cognitive fog” гэж янз бүрээр нэрлэх ч сэтгэл судлалын шинжлэх ухааны нэр томъёоллоор “Sleep inertia” гэх бөгөөд энэ талаар Калифорнын их сургуулийн Raphael Vallat-аар удирдуулсан судалгааны баг 34 туршилтанд оролцогчдыг 45 минутын турш унтуулж N2, N3 (туршигдагчид REM унталтанд ороогүй) унталтын дараа сэрсэний дараа 2 тасктай тест ажиллуулж (сэрсэний 5 минутын дараа болон 25 минутын дараа) үзэхэд дөнгөж сэрсэний дараа туршилтанд оролцогсод алдаа гаргах нь их, төвлөрөх чадвар бага байсан бөгөөд минут өнгөрөх тусам туршигдагсдын гүйцэтгэл сайжирч байгаа нь ажиглагдсан байна. Энэхүү үр дүнг харан судлаачид sleep inertia нь 30 хүртлэх минут үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хүний бие аль хэдийнээ сэрчихсэн алхах, суух гэх мэт энгийн үйлдлүүдийг хийж чадах ч тархи нь бүрэн сэрээгүй унтаа сэрүүний завсар байдаг учир энэ 30 минутын хугацаанд төвлөрөх чадвар сул, шийдвэр гаргах чадвар бага, аливааг логиктойгоор хүлээн авах чаваргүй байдаг учир энэ үед ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй, чухал төвлөрөх ажилд оролцохгүй, энгийн үйлдэл хийх нь дээр гэж дүгнэжээ. Мөн зарим хүмүүс дөнгөж сэрэнгүүтээ хүчээр өөрийгөө сэргээх гэж каффейн хэрэглэдэг бөгөөд энэ нь тийм ч зөв гаргалгаа биш юм. Хүн сэрсэний дараа Sleep inertia-гаасаа гарахын тулд 30 минут шаардлагатай байдаг бол, кофе нь хүний биед орсоноос 40–50 минутын дараа үйлчилгээгээ өгч эхэлдэг бөгөөд ингээд харахаар кофе нь аль хэдийнээ сэрчихсэн, хангалттай амарчихсан байгаа биеийг өшөө хэд дахин хүчээр ажиллуулах гээд ажиллаад эхлэх учир дөнгөж сэрэнгүүтээ кофе уух нь тийм ч зөв шийдвэр биш байх нь.

За тэгвэл тэрхүү сэрсэний дараах сүнсээ хүлээж буй идэвхгүй 30 минутдаа юу хийвэл зохистой талаар өөрийнхөө хийж хэрэгжүүлж буй нэгэн шинэ арга барилын талаар та бүхэнтэй дараагийн нийтлэлээрээ хуваалцъя. Энэхүү шинэхэн бас маш үр дүнтэй арга нь нөгөө талаараа нэг төрлийн терапи болдог гэж ч үздэг юм билээ. Хэрэв та өглөө босонгуутаа сошл дээр ямар шинэ сенсаци, ямар хов жив, хэн хаана юу идэж, зугаалж явна гэх мэт хэрэггүй стори постуудыг гүйлгэж өөрийн бүрэн сэрж ч амжаагүй байгаа биеэ улам ядраагаад байгаа гэж санагдаж байвал миний дараагийн нийтлэлээр та бүхэнд хуваалцах шинэ аргыг хэрэгжүүлж үзээрэй.

Аззаяа
WRITTEN BY

Аззаяа

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *

One thought on “Өглөө сэрсэний дараа “Сүнсээ хүлээх” буюу Sleep inertia

  1. Сайн уу, дараагийн нийтлэл нь хаана байгааг хэлээд өгөөч