Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд орж сэтгэл зүйчтэй нэг цагийн турш ярилцаж ‘өөртэйгөө ажиллах’ шийдвэрийг гаргах нь өөрөө тухайн хүнээс удаан хугацааны эрэл хайгуулаас гадна зориг шаардсан ажил байдаг. Тиймээс та нэгэнт өөрт тань сэтгэл зүйн тусламж үзүүлэх хэн нэгнийг хайж эхэлсэн бол энэхүү нийтлэл маань танд тусална гэдэгт итгэж байна.
Та өөрийн зөвлөгөө авах сэтгэл зүйчийг сонгохдоо дараах зүйлсийг харгалзаж үзэхийг APA буюу Америкийн сэтгэл судлалын холбооноос хүргэж байна. Үүнд:
Сэтгэл зүйчээ сонгоход чухал зүйл нь:
Сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёр хамтран ажилладаг учраас өөртөө тохирох зөв хүнээ олох нь чухал. Ихэнх сэтгэл судлаачдын санал нэгддэг зүйл бол үйлчлүүлэгчид сэтгэл зүйчийнхээ мэргэжлийн ур чадварыг батлах сертификат, батламжийг мэдэх нь тэдэнд илүү итгэл төрүүлдэг гэж үздэг. Сэтгэл зүйчтэйгээ харилцах харилцаа нь танд аюулгүй, тухтай, ойлгогдсон мэдрэмжийг өгөх нь чухал учраас өөртөө тохирох сэтгэл зүйчээ олохдоо үүнийг чухалчилж үзээрэй. Хэрэв сэтгэл зүйчтэйгээ уулзахад таныг ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж, зарим нэг ярих зүйлээ нуумаар санагдаж, хэлж болохгүй юм шиг мэдрэмж төрж байвал энэ талаараа сэтгэл зүйчдээ нээлттэй хэлж хамтдаа энэ асуудлыг шийдвэрлэхийг санал болгох бүрэн боломжтой гэдгийг санаарай. Түүнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх өрөө танхимд тавигддаг стандарт гэж байдаг. Хэрвээ таны хандаж байгаа сэтгэл зүйч ажлын өрөөнөөсөө бусад өөр газар, /ж.нь кофе шоп, олон хүнтэй задгай орчин гэх мэт/орчинд зөвлөгөө өгөхийг санал болгож байгаа бол үүнээс татгалзах зөвлөж байна.
Та сэтгэл зүйчээсээ дараах асуултыг асуух эрхтэй:
- Танд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусгай эрх/лиценз/ байгаа юу?
- Би сүүлийн үед /түгшүүртэй, айдастай, сэтгэл гутралын/ -ийг мэдрэмжийг авахаас гадна /ажил, хосын харилцаа, нойр, хоол/-ны хувьд асуудалтай нүүр тулаад байна. Танд ийм асуудалтай хүмүүстэй ажиллаж байсан туршлага байгаа юу?
- Та ямар чиглэлд илүү мэргэшсэн бэ? /жишээлбэл хүүхдүүдтэй илүү ажилладаг уу эсвэл гэр бүлтэй юу?/
- Та сэтгэл зүйн зөвлөгөө заслын ямар арга барилаар ажилладаг вэ?
- Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл асуух /төлбөрийн шатчилсан үнэлгээ байгаа юу? давтан уулзалтын үнэ багасах эсвэл хэвэндээ байх уу/ гэх мэт. Үүнээс гадна мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөөний үнийг бөөнөөр нь урьдчилж авдаггүй, хэрвээ танд ийм санал тавьбал шууд татгалзаарай.
Сэтгэл зүйчээ сонгохдоо анхаарах бас нэг чухал зүйл нь таны найз эсвэл танилд тохирсон сэтгэл зүйч танд тохирно гэсэн баталгаа байхгүй тул “Сайн сэтгэл зүйч байна уу” гэж асуухаасаа өмнө өөрөө судалгаа хийж, өөрт тохирох сэтгэл зүйчийг олох нь чухал. Хүн болгон өөр учир хүн болгоны эдгэрэх арга, хамтарч ажиллах сэтгэл зүйчийн арга барил нь өөр гэдгийг санаарай. Өөрт тохирох сэтгэл зүйчээ олоход тань тус болох зорилгоор дараах жагсаалтыг гаргалаа.
МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВҮҮДИЙН ЖАГСААЛТ
*Энэхүү жагсаалтад Монгол улсад сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага багтаагаагүй болно.
Нэр | Утас | И-мэйл | Үйл ажиллагааны чиглэл |
Сэтгэл судлалын үндэсний төв | 77324233 | psychology.npc@gmail.com | Өсвөр нас болон насанд хүрэгч, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ |
Хөөрхөн зүрх ТББ | 70159688 | huurhunzurh@gmail.com | Сэтгэцийн гэмтэлд чиглэсэн сэтгэл заслын үйлчилгээ |
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн | 77208998 | info@iap.mn | Хүүхэд, насанд хүрэгч, байгууллагад зориулсан сэтгэл зүйн сургалт, оношилгоо, зөвлөгөө, судалгаа |
Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн | 70145145 | mongolurkh.mupa@gmail.com | Хүүхдэд чиглэсэн зөвлөгөө үйлчилгээ, мэргэжил сонголт, сургалт |
Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн | 88738307 | idp.mongolia@gmail.com | Сэтгэл зүйн зөвлөгөө, засал |
NPC& Мандал | 75754232 | Байгууллагын сэтгэл судлал, сургалт үйлчилгээ | |
Focus on the family- Гэр бүл анхаарлын төвд | 88834343 | info@focusmongolia.com | Гэр бүл, хосын чиглэлээр сэтгэл зүйн үйлчилгээ |
Монгол билиг сэтгэл судлалын төв | 88264748 | Mongolbilig2018@gmail.com | Хувь хүн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ |
Positive Dadal сэтгэл зүйн төв | 75071100 | positivedadal@gmail.com | Хүүхэд, өсвөр насныханд чиглэсэн зөвлөгөө |
HUGMOM | 7509-7700, 8911-1072 | info@hugmom.mn | Хүүхэд, насанд хүрэгч, байгууллагад зориулсан сэтгэл зүйн сургалт, оношилгоо, зөвлөгөө |
Мета сэтгэл судлалын хүрээлэн | 90955999 | psychologymeta@gmail.com | Картын аргаар сэтгэл засал хийдэг |
PPC Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв | 7000 2002 | ppcpsychology@gmail.com | Хүүхэд, насанд хүрэгч, байгууллагад зориулсан сэтгэл зүйн сургалт, оношилгоо, зөвлөгөө, судалгаа |
Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилтийн үндэсний хүрээлэн | 80447188 | info@setgelsudlal.mn | Сэтгэл зүйн зөвлөгөө, оюуны чадварын оношилгоо, суралцахуйн чадвар тодорхойлох |
Ариусахуйн ертөнц сэтгэл заслын төв- Сэтгэл засалч эмч Эрдэнэбаяр | 89009594 | erbardg@gmail.com | Сэтгэл заслын үйлчилгээ |
Family college төв- Дэлгэрмэнд сэтгэл зүйч | 80407280 | info@familycollege.mn | Сэтгэл зүйн сургалт, хувь хүн, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө |
Рехамед гялс эмнэлэг- Нямцэцэг сэтгэл заслын эмч | 75754411 | info@rehamed.mn | Сэтгэл засал, эмийн эмчилгээ |
Төгсун сэтгэц, наркологийн эмнэлэг | 99036643 | tugsunemneleg@gmail.com | Архины хамаарал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд чиглэсэн |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв | 1800-2000 (24 цагийн сэтгэл зүйн үйлчилгээ) | ncmh@ncmh.gov.mn | Эмийн эмчилгээ болон сэтгэл заслын үйлчилгээ /ЭМД төлдөг бүх хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлдэг/ |
МУИС, оюутан төгсөгч хэлтсийн харьяа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв | 77307730-1515 | Зөвхөн МУИС-ын оюутанд зориулсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ /МУИС-ын оюутнуудад үнэгүй үйлчилгээ үзүүлдэг/ | |
ШУТИС-ын Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн харъяа | 88061641 | Стресс, харилцааны асуудал зэрэг зөвлөгөө үйлчилгээ | |
МУБИС-ийн сэтгэл зүйн үйлчилгээний төв | 99087640, 99265553 | Хувь хүний зөвлөгөө үйлчилгээ | |
ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газрын мэдээлэл лавлагааны утас | Тусгай дугаар 116 | Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний талаар мэдээлэл авах /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусгай дугаар/ |
– Аль нэг сэтгэл зүйн төв эсвэл сэтгэл зүйчийг сонгохоос өмнө урьдчилан вэбсайт болон фб пэйж дээрх мэдээлэлтэй танилцаж, харьцуулалт хийж үзээрэй.
– Сэтгэл зүйч нь үйлчлүүлэгчтэй зөвлөгөөний гэрээ хийж, нууцлалыг хадгалдаг болохыг санаарай.
– Сэтгэл зүйч нь сэтгэцийн эмгэг оношилгоо болон эм бичих эрхгүй байдаг болохыг анхаарна уу.
– Сэтгэл зүйч бүр өөрийн гэсэн заслын арга барилтай байдаг тул нэг удаа очоод тухайн мэргэжлийн хүн дээр дахин очих хүсэлгүй бол санаа зоволгүй өөр сэтгэл зүйч эсвэл сэтгэл засалч дээр очиж үзээрэй.
– Хүн бүрийн хувьд өөрт тохирсон сэтгэл зүйчээ олохын тулд хэсэг хугацаа зарцуулдаг болохыг санаарай.
Эх сурвалж: American Psychological Association. (n.d.). How to choose a psychologist. American Psychological Association. https://www.apa.org/topics/psychotherapy/choose-therapist
Сайн байна уу?
Бид 56 настай. Нөхөр маань өөр залуухан эмэгтэйчүүдтэй маяглан танилцан замбараагүй ярьж, бичилцээд байх юм. Удаа дараа баригдаад салах дээрээ тулж байсан юмаа. Энэ сэтгэцийн гажиг байна уу