Мэдрэмж гэж юу вэ, мэдрэмжээ хэрхэн таних вэ?

5322
1

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд мэдрэмжийг:

“Мэдрэмж гэдэг нь сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой бие махбодын илрэл юм” гэж тодорхойлсон байдаг.

Мэдрэмжийг тайлбарлахын тулд заавал яригддаг нэг зүйл нь сэтгэлийн хөдөлгөөн юм. Хүмүүс маш олон сэтгэл хөдлөлийг нэг дор мэдэрч чаддаг тул заримдаа бид юу мэдэрч байгаагаа ойлгохгүй эргэлзэх үеүд гардаг. Зарим мэдрэмжүүд өөр нэг мэдрэмжийн ард нуугдсан байдаг ба тэр үед түүнийг зөв олж таних нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Хамгийн ойрын жишээ нь бид түгшүүрийг ууртай андуурдаг шиг л… Гэсэн хэдий ч бидний мэдрэмжүүд маш тодорхойгоор бидний бие махбодын аль нэг хэсэгт илэрдэг тул тэдгээрийг үйл явдлын дараалалтай холбон өнгөрсөн туршлага дээрээ тулгуурлан зөв нэрлэж чадах нь л бидэнд чухал юм.

Өмнө дурдсанчлан бидний мэдрэмжүүд бидний бие махбодтой гүнзгий холбоотой байдаг учраас мэдрэмжээ тодорхойлох хамгийн энгийн арга бол тухайн нөхцөл байдал, үйл явдал, эсвэл хэн нэгний хэлсэн үгэнд таны бие махбод ямар хариу үйлдэл үзүүлж байгааг сайтар анзаарахад л хангалттай. Хамгийн энгийн жишээ нь бид ичих үед хацар халуу дүүгж байгааг мэдэрч нүүр улайдаг, айдас мэдрэх үед зүрх хурдан цохилж, гар салганаж, булчингууд зангирдаг гэх мэтээр. Тэгэхээр бүх мэдрэмжийг эхнээс нь ингэж анзаарч биеийнхээ идэвхжилийг хянах танд хэцүү санагдаж магадгүй. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байгаа нь, судлаачид ямар мэдрэмжүүд бидний биеийн яг хаана байршдагийг азаар олж тогтоосон байдаг байна. Тэгэхээр хүн төрөлхтний соёлын ялгаанаас үл хамааран тодорхой нэг мэдрэмжүүд биеийн маань тодорхой нэг хэсэгт ижил байдлаар идэвхэждэг.

Тодруулбал бид ууртай байх үед бидний гар хэсгээр идэвхэждэг тул урандаа ямар нэг зүйлийг цохих, эсвэл зөөлөн хүрлээ гэж бодсон ч хангалтай чанга хүрчихсэн байдаг шалтгаан нь үүнтэй холбоотой байдаг байх нь. Бусад олон ялгаатай мэдрэмжүүдийг мэдрэх үед бидний биеийн аль хэсэг идэвхэждэгийг та дараах зурган дээрээс дэлгэрэнгүй харж болно.

Зургийг Лаури Нумменмаа, Энрико Глеран, Риитта Хари, Жари Хиетанен нар авав.

Халуун өнгө нь хүмүүсийн сэтгэл хөдлөлийн үед өдөөгддөг бие махбодын хэсгийг харуулж байгаа бол хүйтэн өнгө нь идэвхгүй болсон хэсгийг харуулж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс үндсэн (дээд эгнээнд байгаа) болон илүү төвөгтэй сэтгэл хөдлөлийг (доод эгнээнд байгаа) биеийнхээ аль хэсэгт мэдэрч байна гэдгээ тодорхойлж зурсан. Дээрх зураглалыг гаргахын тулд Финландын эрдэмтдийн багийн судлаачид хүмүүсийн мэдэрдэг сэтгэл хөдлөлүүд нь соёлын ялгаанаас үл хамааран бие махбодод адилхан хэсэгт идэвхэждэг болохыг олж мэдсэн байна.

Та дараагийн удаа өөрийн мэдрэмжээ ойлгохгүй, юу гэдгийг танихгүй байвал хэсэг хугацаанд завсарлага аваад зүгээр л өөрийгөө анзаараад үзээрэй. Таны биеийн аль хэсэг идэвхжиж байгааг анхааралтай ажиглаад, дараа нь ямар нөхцөл байдал үүсэхэд та энэ мэдрэмжийг авсан бэ гэдгээ анзаараарай. Энэ нь танд мэдрэмжээ зөв танихад туслах болно.


Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *

One thought on “Мэдрэмж гэж юу вэ, мэдрэмжээ хэрхэн таних вэ?

  1. · 29/03/2024 at 01:31

    Маш их баярлалаа! Их сонирхолтой бас мэдууштэй юм. Ялангуяа хуухдээсээ их асуух юм бн.