Тогтвортой хөгжлийн бодлогод гар бие оролцох орон зай бий боллоо.

578
0

2022 онд Blindcare апп-д “Эрүүл мэндийг үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх, ялгаварлан гадуурхлыг зогсоох, тэгш бус байдлыг бууруулах” чиглэлээр шийдэл боловсруулж, зах зээлд нэвтрүүлсэн байдлыг үнэлж НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Манлайлагч” байгууллагаар шалгаруулсан билээ.

Blindcare апп нь өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй мянга мянган хүмүүст үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэж ажилласан бөгөөд 2023 онд БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ-үүдэд зориулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогод гар бие оролцох шийдлийг нэвтрүүлээд байна.

Та өөрийн байгууллага дээрээ апп-д эрх нээлгэж, сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн бодит түүхийг уншиж, хандив илгээх боломжтой боллоо.

Эсвэл танай байгууллагын зорилтот хэрэглэгчдэд хандив тусламжийг тань чиглүүлэх боломжтой юм.

Хамгийн чухал нь танай байгууллага энэхүү зорилгод нэгдсэнээр нийгмээ илүү сайхан болгоход гар бие оролцоод зогсохгүй СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА гэсэн хүндэтгэлийг авах бөгөөд бидний оны төгсгөлд зохион байгуулах форумд өргөмжлөл хүндэтгэлийг хүртэх юм.

Мөн олон нийтэд нээлттэй байдлаар бид сошиал сувгаар та бүхний хувь нэмрийг таниулан сурталчилсаар байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, уулзалт товлох бол дараах линкээр хандаж мэдээллээ бидэнд илгээгээрэй.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *