Шилдэг Мэргэжилтэн 2022

968
0

2022 онд #blindcare апп beta хувилбараа нэвтрүүлсэн бөгөөд нийт 50000+ хэрэглэгчтэй болж, 30000+ пост бичигдэж, түүнээс 7000+ сэтгэлзүйн текст зөвлөгөө өгсөн байна.

Энэхүү зөвлөгөө тусламжийн ард 50+ сэтгэл судлаач ажилласан бөгөөд сэтгэл зүйн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, нас хүйсээр үл гадуурхан, жигд хүртээмжтэй хүргэхэд тэдний хичээл зүтгэл гол үүрэг гүйцэтгэсэн юм.

2022 оны төгсгөлд #blindcare апп дээр ажилласан нийт мэргэжилтнүүдээсээ хичээл зүтгэлээрээ манлайлсан 10 мэргэжилтэнг зарлах болсондоо туйлын баяртай байна.

Ингээд “ШИЛДЭГ БОЛОН МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-үүдтэйгээ танилцацгаая.

Хамгийн олон зөвлөгөө, пост бичиж, идэвхээрээ тэргүүлсэн мэргэжилтнүүд
Хамт олон дундаа хичээл зүтгэл, манлайллаараа тэргүүлсэн мэргэжилтнүүд

2022 ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮД

Ганбаяр овогтой НАНДИН-ЭРДЭНЭ

Тэрээр “Хүн бүрийн дотор гайхалтай төрөл бүрийн ертөнц байдаг гэдэгт би итгэдэг. Гэвч амьдралынхаа явцад туулсан төрөл бүрийн туршлагуудаас шалтгаалан өөрийн дотоод ертөнцөө хүлээн зөвшөөрч, илэрхийлэх байдал нь харилцан адилгүй болсон байдаг. Тиймээс тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр тусламж хайж буй хүн бүрт туслахаар Blindcare-д нэгдсэн сэтгэл судлаач” гэж өөрийгөө тодорхойлсон бөгөөд 2022 онд энэхүү зорилгодоо үнэнч байж олон олон хүнд зөвлөгөө өгч тусласан тул “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


Цоодол овогтой ЭНХЖАРГАЛ

Түүнийг ЭН ПИ СИ ЭНД МАНДАЛ зөвлөх компанийн гүйцэтгэх захирал. Байгууллагын сэтгэл зүйн удирдлагаар мэргэшсэн, 30.000 орчим хүнд сэтгэл зүйн судалгаа, сургалт, ганцаарчилсан зөвлөгөө-көүчинг өгсөн мэргэжлийн 16 жилийн туршлагатай сэтгэл судлаач гэдгээр нь бүгд мэдэх биз ээ. Ц.Энхжаргал сэтгэл судлаач нь 2022 онд blindcare апп дээр идэвхи, зүтгэлээрээ тэргүүлж, олон олон хүнд зөвлөгөө тусламжийг үзүүлсэн тул “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


Энхбаатар овогтой АНУ-ҮЖИН

Тэрээр Гэрэлт Ирээдүй Сэтгэл Судлалын Хүрээлэн-г үүсгэн байгуулагч бөгөөд төв аймгийн өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн оношилгоо, сургалт, зөвлөгөөг хүргэж ажиллаж буй залуу сэтгэл судлаач юм. Мөн залуу судлаачдыг багаас нь бэлтгэх зорилготой “сэтгэл судлалаар суралцах хүсэлтэй хүүхдүүдийн нэгдэл” болсон Tuv Teenagers club-г байгуулан ажиллаж байгаа юм. Э.Ану-Үжин сэтгэл судлаач нь 2022 онд blindcare апп дээр идэвхи, зүтгэлээрээ тэргүүлж, олон олон хүнд зөвлөгөө тусламжийг үзүүлсэн тул “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


Баттунгалаг овогтой БАТТӨМӨР

Б.Баттөмөр сэтгэл судлаач нь сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг сүүлийн 14 жил тасралтгүй хүргэж ажиллаж байгаа бөгөөд олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн юм. Мөн тэрээр Сэтгэлийн Гэрэл Төв-ийн үүсгэн байгуулагч юм. Б.Баттөмөр сэтгэл судлаач нь 2022 онд blindcare апп дээр идэвхи, зүтгэлээрээ тэргүүлж, олон олон хүнд зөвлөгөө тусламжийг үзүүлсэн тул “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


Батмөнх овогтой ГАНБАЯР

Тэрээр сэтгэл зүйн зөвлөгөө тусламжаар мэргэшиж яваа залуу сэтгэл судлаач бөгөөд “Монгол өрх“, ГБХЗХГ зэрэг төр хувийн хэвшилд ажилласан туршлагатай. Б.Ганбаяр сэтгэл судлаач нь 2022 онд blindcare апп дээр идэвхи, зүтгэлээрээ тэргүүлж, олон олон хүнд зөвлөгөө тусламжийг үзүүлсэн тул “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


2022 ОНЫ МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮД

Оюунцэцэг овогтой АМАРТҮВШИН

Тэрээр оюутан байх цагаасаа залуу сэтгэл судлаачдын дунд хамгийн томдоо тооцогдох илтгэлийн тэмцээн зохион байгуулахаас эхлээд олон шинэ санаачлагуудыг гаргаж, салбартаа нөлөө үзүүлж яваа чадварлаг мэргэжилтэн юм. МУБИС-ыг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн О.Амартүвшин нь 2022 онд blindcare апп дээр идэвх санаачилгатай, үлгэр жишээ мэргэжилтэн байсан тул, мэргэжилтнүүд дундаасаа олонхын санал авч “МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.

Батмөнх овогтой БУЯНХИШИГ

Хэдий нас залуу ч өөрийн мэргэжлийн үнэ цэнийг өндөрт авч явж буй Б.Буянхишиг сэтгэл судлаачийг 2022 онд blindcare апп дээр идэвх санаачилгатай, үлгэр жишээ мэргэжилтэн байсан тул, мэргэжилтнүүд дундаасаа олонхын санал авч “МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.

Бат-Эрдэнэ овогтой УУГАНЦЭЦЭГ

Сэтгэл Судлалын Үндэсний Төв-ийн захирал, сэтгэл судлалын салбарт тасралгүй 20+ жил ажиллаж буй түүнийг салбартаа танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр blindcare апп-ын хамтран үүсгэн байгуулагч бөгөөд мэргэжлийнхээ үнэ цэн, туршлагыг энэхүү апп-д харамгүй зориулж яваа манлайлагч юм. Б.Ууганцэцэг сэтгэл судлаач 2022 онд blindcare апп дээр идэвх санаачилгатай, үлгэр жишээ мэргэжилтэн байсан тул, мэргэжилтнүүд дундаасаа олонхын санал авч “МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.

Самъяа овогтой ЦОЛМОН

Blindcare апп хамтран үүсгэн байгуулагч, залуу энтрепренер С.Цолмонг танилцуулж байна. Тэрээр Монгол улсад сэтгэл зүйн шинжлэх ухааныг олон нийтэд таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төгссөн цагаасаа хойш идэвх санаачилгатай ажиллаж байгаа бөгөөд “Сайн уу? Зөвлөх өө” олон улсын ТВ шоуны зөвлөхөөр та бидэнд танигдсан билээ. С.Цолмон сэтгэл судлаач 2022 онд blindcare апп дээр идэвх санаачилгатай, үлгэр жишээ мэргэжилтэн байсан тул, мэргэжилтнүүд дундаасаа олонхын санал авч “МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.

Алтанзүрх овогтой НОМИН

Тэрээр Австрали улсад сэтгэл судлаачаар суралцаж төгссөн бөгөөд Австралийн Зөвлөгөөний Сэтгэл Зүйчдийн Холбооны итгэмжлэгдсэн сэтгэл зүйч юм. Мөн тэрээр www.NominCounselling.com үүсгэн байгуулж, онлайн зөвлөгөө тусламжийг олон нийтэд хүртээмжтэй болгохоор идэвхтэй ажиллаж буй залуу мэргэжилтэн юм. А.Номин сэтгэл судлаач 2022 онд blindcare апп дээр идэвх санаачилгатай, үлгэр жишээ мэргэжилтэн байсан тул, мэргэжилтнүүд дундаасаа олонхын санал авч “МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарлаа.


Шилдэгээр шалгарсан нийт мэргэжилтнүүддээ дахин баяр хүргэе. Blindcare апп 2023 оны эхээр үндсэн хувилбараа олон нийтэд танилцуулах бөгөөд мөн вэб хувилбараа хөгжүүлж байгаа бөгөөд цаашид дан ганц апп биш платформ болон хөгжиж байгааг дурдахад таатай байна. Мөн сэтгэл зүйн бүхий л онцлогыг шингээсэн видео зөвлөгөөг тун удахгүй нэвтрүүлэх болно.

2023 онд платформ дээрээ шинээр сэтгэл судлаачдыг нэмэх тул мэргэжилтнээр элсэх хүсэлтээ ЭНЭХҮҮ линкээр илгээгээрэй. Хэрэв илгээсэн бөгөөд мэргэжилтнээр бүртгүүлж амжаагүй бол 2023 оны 1 сарын эхээр мэргэжилтнээр бүртгэлийг нь баталгаажуулах юм шүү.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *