Unread Awards 2022 “ШИЛДЭГ АПП”-аар Blindcare тодорлоо.

348
0

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug 2022 арга хэмжээнд 700 гаруй залуус, 30 гаруй стартап компаниуд өнгөрсөн амралтын өдрөөр нэгэн дээвэр дор цуглалаа.

Цар тахлын улмаас 3 жил завсарласны эцэст эргэн ирсэн Unplug-ийн энэ жилийн сэдэв “Be Real” байв. Энэхүү арга хэмжээнийн өөр нэг онцлог нь стартап салбарт манлайлж яваа оны шилдгүүдийг нэрлэдэг бөгөөд энэ оны “ШИЛДЭГ АПП”-аар Blindcare апп тодорлоо. 

Шагнал гардуулах ёслолын үеэр хамтран үүсгэн байгуулагч Б.Батжаргал “Blindcare апп бол олон чадварлаг мэргэжилтэн залуусын хамтын бүтээл бөгөөд бид тун удахгүй сэтгэл зүйн онлайн зөвлөгөө, хандив тусламжын функц, хувь хүн хооронд нэгнээ харалгүй ярилцах орон зай зэрэг шинэлэг шийдлүүдээр бэлэг барих болно.” гэж хэлж, талархалаа илэрхийллээ.

Энэ онд мөн blindcare апп нь НҮБ-ын “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ” шагналыг хүртсэн юм.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *