Сэтгэл зүй гэмт хэрэгт татагдах нь

621
0

Сүүлийн 2 жилийн хугацаанд бодит гэмт хэргийн түүхүүдийг сонсох тренд маш ихээр дэлгэрч төрөл бүрийн podcast, crime cast-үүдийг залуучууд өдөр тутам сонсож байна. Тэгэхээр гэмт хэргийг сонирхох тусам өөрийгөө эрүүл эсэхдээ эргэлзэх хүний тоо ихсэж, гэмт хэргийн бодит түүхүүд яаж нөлөөлж байгаадаа санаа зовних асуудлууд тулгамдаж байна. Тиймээс сэтгэл судлаачдын үүднээс хэрхэн тайлбарлаж байгаа талаар өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд хүргэж байна.

Аюулгүй газарт аюулыг мэдрэх

BYU-н сэтгэл судлалын доктор Брок Кирваны тайлбарласнаар “Хүмүүс ямар ч аюулгүй газар аюулыг мэдрэх мэдрэмж нь маш өвөрмөц зүйл” бөгөөд цуврал гэмт хэргийн талаар үзэхэд хүмүүст “яаж ийм зүйл байдаг байнаа” гэдэг гайхширсан хүчтэй мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмж нь бидний төрөлхийн нууцыг тайлах, тодорхойгүй зүйлсийг тодорхой болгох хүслийг тэжээдэг гэж хэлж болно. Тиймээс энэхүү мэдрэмждээ автаж илүү ихийг сонирхох үед донтолт явагдаж эхэлдэг. 

Сониуч байдал нь бидний ямарваа нэгэн зүйлд хүчтэйгээр автахад нөлөөлдөг байгалиас заяагдмал зүйл юм.

Daniel Boone

Мөн хувьслын сэтгэл судлаачдын үүднээс “Бидний соёл иргэншлээс өмнөх үеийн нийгэмд гэмт хэрэг нь хүчтэй байр суурийг эзэлдэгтэй холбоотой” гэж тайлбарласан нь дотоод амьтанлаг шинж чанартай маань холбогддог байх магадлалтай юм. Үүнийг уншаад угаасаа л гэмт хэрэг үйлдэх юм байна гэж болохгүй шүү бид соёл иргэншилт нийгэмд өөрийгөө ухамсарлан амьдрах чадвартай болсон учраас амьтанлаг хүслээ өөрөө дарах чадвартай болсон.

Нийгмээс айх айдас

Тэгэхээр сониуч зангаас үүдэлтэй аюулгүй газар мэдрэгдэх айдас нь удаан үргэлжлэх тусам бидний сэтгэл зүйн байдлыг тогтворгүй болгодог. Аюултай мэдрэмжийг жирийн нөхцөлд авсаар байх нь хэт ихээр сонор сэрэмжтэй болгож хэтрүүлэн бодох, түгших, гэрээсээ гарахаасаа айх, хар дарах зэрэг сэтгэл зүйн асуудлыг үүсгэх боломжтой юм. Тиймээс өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд эдгээр түүхүүдийг сонсох хүслээ удирдаж хэмжээ хязгаартай байхыг зөвлөж байна.

Яагаад нүүрээ будахдаа crime cast сонсдог вэ?

Алдарт подкастуудын нэг wine and crime сувгийн сонсогчдын 85%-г эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд гэмт хэргийн талаар түүхийг эмэгтэйчүүд илүү сонирхох хандлагатай байдаг. Энэхүү судалгааг баталсан маш олон төрлийн судалгаа байдаг. Эмэгтэйчүүдийн гэмт хэргийг сонирхох шалтгаан нь ихэнх түүхэнд эмэгтэйчүүд хохирогчид байдаг бөгөөд үүнээс өөрийгөө аюулд өртөх магадлалтай гэсэн айдсын мэдрэмжийг авч байгаа нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд хүчтэйгээр нөлөөлж байдаг. Тиймээс гэмт хэргийн түүхүүдээс авах хүчтэй мэдрэмжинд автах магадлал өндөр байдаг байх нь ээ.

Хил хязгаараа тогтоох

Эцсийн эцэст зохиолчид номоо зарахыг, кино зохиолчид өндөр үнэлгээ авахыг харин подкаст бүтээгчид олон нийтэд хүргэхийг л хүсдэг гэдгийг санах хэрэгтэй. (Ньюберн, 2017) Тиймээс тархиндаа өгч буй мэдээлэлдээ анхаарч өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг алдагдуулж буй зүйлд өөрөө хил хязгаараа тавихад анхаарах хэрэгтэйг нийтлэлээрээ хүргэхээр зорилоо.

Нийтлэлтэй холбоотой асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *