Сэтгэл судлаачдын уулын алхалт №1

128
0

Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байгаа эсвэл төгсөөд ажиллаж байгаа энэ салбарын хэнд ч бидний алхалт нээлттэй байх болно.

Алхалт бүрт шинэ маршрут, шинэ танилууд, амтат кофе таныг хүлээж байх тул битгий хоцроорой. Мөн #blindcare апп талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, салбарынхаа мэргэжилтнүүдтэй цагийг зугаатай өнгөрөөж, эрүүл агаарт биеийн чилээг гаргана гэхээр КҮҮЛ биш гэж үү?

Ингээд дараагийн алхалтаа энэ амралтын өдөр буюу 2022 оны 08 сарын 20-ны өдөр “БОГД УУЛ – ДАШ ХАД” рүү хийхээр боллоо.

Алхалт ямар нэг төлбөргүй бөгөөд та дараах бэлтгэлийг хангаад товлосон газар ирэхэд л болно. Үүнд:

  • Ууланд алхах тохиромжтой хувцас, гутал мөн боломжтой бол уулын таяг
  • Өдрийн хоол эсвэл идэх зүйлс
  • Хангалттай уух ус
  • Гэрэл зураг авах утас эсвэл камер

Дэлгэрэнгүй мэдээллийг 85155009 дугаар эсвэл пэйж хуудасны чатаас аваарай.

Хэзээ: 2022.08.20, Бямба гараг, 08:30 цагт

Уулзах цэг: Богд уулын авто зогсоол

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *