Дэлгэцийн хэрэглээ ба хүүхдийн хөгжлийн хоцрогдол

1648
0

Дэлгэцийн хэрэглээ нь хүүхдийн танин мэдэхүй , хэл яриа бие бялдрын хөгжил гээд олон талаараа сөрөг нөлөөтэй талаарх мэдээллүүдийг эцэг эхчүүд сайн мэддэг ч хүүхдэдээ үзүүлсээр байдаг. Бид энэ их олон дэлгэцийн хэрэглээг хянах боломжтой юу? Гадуур явах үедээ хүүхдээ саатуулах, машинд суулгасан үедээ, хоол идэх үед гээд бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ улам нэмэгдэж байна. Зарим эцэг эхчүүдийн хувьд шинэ эрин зуунд хүүхэд эртнээс техник технологитой танилцаж, англиар ядаж л хүүхэлдэй үзэж байх нь өөрт нь хэрэгтэй гэж өөрсдийгөө зөвтгөж хүүхдэдээ хэл ярианы хоцрогдлоос эхлээд эрүүл мэнд, тархины хөгжилд нь аюул учруулсаар байна. 

2023 оны 8 сард нийтлэгдсэн Японы Тохоку их сургуулийн анагаах ухааны сургуулийн  судалгааны үр дүнгээс харахад 1 насандаа нэгээс дээш цаг дэлгэц үздэг байсан хүүхдүүд 2 болон 4 насандаа харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх чадвар дээрээ хөгжлийн хоцрогдолтой байгаа үр дүн гарсан байна. Дээрх судалгаанд 7097 хүүхдийг хамруулан 5 хөгжлийн үзүүлэлтийг 1 наснаас 4 нас хүртэлх дэлгэцийн хэрэглээний цагтай нь хамаатуулан судалсан бөгөөд цаашид дэлгэцийн цаг нь ямар хөгжлийн чиглэлүүдтэй илүү холбоотой болох талаар судалгааны ажил хийгдэж байна. Дэлгэцийн цаг гэдэгт: Телевиз, DVD,таблет, зэрэг дэлгэцтэй төхөөрөмжүүдийг ашиглахад зарцуулсан хугацааг хэлнэ. 

 2-3 cекунт тутамд  хэтэрхий хурдан солигдох өнгөлөх дуу дүрс, үлгэрийн баатрууд нь хүүхдүүдийг илүү ууртай болгож , бодит тоглоомууд нь дэлгэцэн дээрх шиг дуулж бүжиглэхгүй тул хүүхдэд уйтгартай санагдаж эхэлдэг байна. 

Дэлгэцийн хэрэглээний шууд харагдах сөрөг үр дагавар нь хүүхдийн тархи ядрах, уур уцаартай, тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд байдаг бол урт хугацаандаа хүүхдийн хэл ярианы хөгжил, асуудал  шийдвэрлэх чадварт сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа үр дүн гарсан байна. / Taku Obara, PhD, Tohoku Medical Megabank Organization, Tohoku University, AUGUST 21,2023/

Дэлгэцийн хэрэглээнээс хамаарсан эхний хөгжлийн хөгжлийн хоцрогдол бол хэл ярианы хөгжлийн хоцрогдол юм. Эцэг эхчүүд хүүхдэдээ гадаад хэл дээр мөн эх хэл дээр нь хүүхэлдэй үзүүлж сонсголоор нь дамжаад хэл яриа хөгжинө гэж ташаа эндүүрэх нь бий. Дэлгэцийн хэрэглээний үед хүүхэд нүдээрээ харилцах болон харилцааны явцад эсрэг талынхаа царайны хувирлыг таньж мэдрэмжийн тодорхойлох боломжгүй юм. Хүүхдийн хэл ярианы хөгжил нь томчуудтай нүдэн харилцаа үүсгэснээр хариу үйлдэл үзүүлж инээх, гайхах хөдөлгөөн болон хэлж буй авиаг дуурайж эхэлснээр хөгжиж байдаг байна. 

 Дараагын хөгжлийн хоцрогдол бол асуудал шийдвэрлэх чадварын хөгжил юм. Асуудал шийдвэрлэх чадвар гэдэг нь ерөнхий утгаараа аливаа асуудлыг шийдвэрлэх л чадвар гэж ойлгогдож байвч энэ чадвар нь дотроо доорх чадваруудыг багтаадаг.

Үүнд:

  • Сонсох
  • Асуудлыг тодорхойлох
  • Анализ хийх
  • Бүтээлч байдал
  • Шийдвэр гаргах
  • Хамгийн сайн шийдлээ хэрэгжүүлэх зэрэг чадварууд багтдаг байна. Иймд ганц асуудал шийдвэрлэх чадварын хөгжил гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд дээрх чадваруудын хөгжил ч мөн хоцрогдолд орох эрсдэлийг дэлгэцийн хэрэглээ бүрдүүлдэг байна. 

Өсвөр насны хүүхдийн хувьд дэлгэц болон цахим хэрэглээг эцэг эхчүүд хамтран ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэх нь хамгийн зохимжтой юм. 

Өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээг хянах аргын талаар доорх нийтлэлийг уншаарай. 

Харин бага насны хүүхдүүд тэр дундаа сургуулийн өмнөх насны 1-6 настай хүүхдүүдийнхээ дэлгэцийн хэрэглээг эцэг эхчүүд, асран хамгаалагчид бид бүрэн хянаж зохицуулах боломжтой билээ. Дараагын нийтлэлээрээ дэлгэцийн хэрэглээнээс зайлсхийх бүтээлч аргуудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. 

Эх сурвалж:

  1. https://www.tohoku.ac.jp/
  2. https://jamanetwork.com/
  3. https://www.theforage.com/
Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *