“ГЭР БҮЛИЙН СУДАЛГАА БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” нь ашгийн бус, аливаа нам, улс төрийн хүчин, шашнаас хараат бус, нийгэмд үйлчилдэг ТББ юм.
Эрхэм зорилго: Нийгмийн анхдагч нэгж, хүний хөгжлийн суурь орчин болох гэр бүлийн асуудлаар шинжлэх ухааны судалгаа хийж бодлого, зөвлөмж боловсруулах, гэр бүлийн хөгжил-боловсрол, тогтвортой байдлыг дэмжих сургалт-зөвлөгөөг явуулах замаар монголын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах.
Зорилт:
- Гэр бүл, хүн ам зүйн асуудлаар судалгааны мэдээллийн сан үүсгэх;
- Гэр бүлийн хүрээний бодит асуудлуудад онол, практикийн түвшинд дүн шинжилгээ хийж, бодлого зөвлөмж боловсруулах;
- Гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр, арга зүйг боловсруулах;
- Гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэд, албан байгууллагуудтай хамтран ажиллах;
- Монгол гэр бүлийн ёс уламжлал, үнэт зүйлд тулгуурласан гэр бүлийн боловсролын мэдлэг, мэдээллийг түгээх;
Манай байгууллага нь:
- СУРГАЛТ
- СУДАЛГАА
- ЗӨВЛӨГӨӨ – МЭДЭЭЛЭЛ гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж байна.
Гүйцэтгэх захирал:
Доктор (Ph.), дэд профессор Б.Оюун-Эрдэнэ
Бүрэлдэхүүн:
Бодлогын зөвлөх-3 | Сэтгэл зүйч-2 | Гэр бүл судлаач-3 | Хүүхэд судлаач-1 |
Социологич-2 | Сэтгэц, мэдрэлийн эмч-2 | Эрх зүйч-1 | Эдийн засагч-1 |
Нийгмийн ажилтан-1 | Статистик, аудит-1 | Мэдээллийн ажилтан-1 |
Энэхүү байгууллагыг их дээд сургуулийн багш, судлаач, эрдэмтэд нэгдэн байгуулсан бөгөөд бүрэлдэхүүний дотор шинжлэх ухааны доктор-1, боловсролын доктор-4, докторант-6, магистр-6, Бакалавр-2 тус тус байна.
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРҮҮД
1. Хүн ам, хүүхэд, гэр бүл, нийгмийн ажил, халамж хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр болон ТББ, ОУБ-ын ажилтнуудад мэргэжил, арга зүйн мэдлэг ур чадвар олгох ахисан түвшиний “Сертификат”-ын сургалтууд:
- “Хүүхэд гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй”
- “Гэр бүлийн боловсрол олгох арга зүй”
- “Зорилтот бүлгийн өрхийг чадавхижуулах арга зүй”
- “Эрсдэлтэй гэр бүлтэй ажиллах арга зүй”
- “Хүүхэдтэй ажиллах, хөгжил, төлөвшлийг дэмжих арга зүй”
2. Иргэд, албан байгууллагуудад зориулсан модуль сургалтууд
- Гэр бүлийн харилцаа, төлөвлөлт, эрүүл мэндийн сургалт
- Монгол гэр бүлийн ёс уламжлалын сургалт
- Залуус, өсвөр үеийнхэнд гэр бүлийн зөв хандлага төлөвшүүлэх сургалт
- Залуу, дунд, ахмад насны гэр бүлүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт
- Өрхийн эдийн засгийн боловсрол олгох сургалт
- Хүүхдийн сэтгэл зүй, хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт
- Өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд зориулсан сургалт
- Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт
- Эрэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт
- Эрсдэлтэй бүлгийн залууст зориулсан сургалт
- Хосын ойлголцлын хөтөлбөр
- Эцэг эхийн боловсролын сургалт
- “Мөрөөдлөөр жигүүрлэсэн нас” өсвөр насныханд зориулсан сургалт
- Хувь хүний хөгжлийн сургалт
- Харилцааны ур чадварын сургалт
- Багаар ажиллах ур чадварын сургалт
ЗӨВЛӨГӨӨ
Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалж, эрхийг нь хүндэтгэн, гэр бүлийг эрүүл, тогтвортой байлгах, хүний хөгжлийн суурь орчин байлгахын төлөө гэр бүл сэтгэл зүйн асуудлаар зөвлөн туслах үйлчилгээг хүргэж байна. Зөвлөгөөг дараах чиглэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж байна. Үүнд:
- Гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлага
- Гэр бүлийн ёс зүй, хүчирхийлэл
- Гэр бүлийн зөрчил, маргаан
- Архидалт
- Гэр бүл салалт
- Хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн асуудал
- Өсвөр насныхан
- Жирэмсэн эхчүүд
- Улс дамнасан гэр бүл
- Олон соёлт гэр бүл
- Сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямрал
- Сэтгэл зүйн тогтворгүй байдал, түгшүүр
- Сэтгэл зүйн хямрал, цочрол, стресс
- Бусад асуудлууд
СУДАЛГАА
Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэн явагддаг.
Нийгмийн бодит нөхцөл байдлыг тодорхой судалгаанд тулгуурлан үнэн зөвөөр ойлгох нь цаашдын чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх гол гарц бөгөөд үүнд л судалгааны үүрэг ач холбогдол оршиж буй юм. Манай улсын эдийн засгийн өсөлт бууралт, үр ашиг нь хүн амын бүлгүүдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа, боловсролын чанар, хүртээмж хийгээд хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжлөөс эхтэй хүний хөгжлийн асуудал, нийгэм болон бүлгүүдийн харилцан үйлчлэл, нийгмийн социаль өөрчлөлт зэрэг олон асуудлууд социологийн тодорхой судалгааг шаардаж байна. Иймд бид нийгмийн асуудлуудыг хүн амын бүлгүүдтэй холбон судлахаас гадна тухайлан гэр бүлийн үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, тогтвортой байдал, салалт, хүчирхийлэл, гэр бүл дэхь хүний эрх, хүүхдийн асуудал, гэр бүлийн хөгжил, чадавхи зэрэг асуудлаар тодорхой судалгааг хийж бодит байдлыг тодруулах юм.
Вэбсайт: www.gerbul.mn
Утас: (+976) 99105317