Сэтгэл зүйн нэгдсэн төв байгуулахаар хамтран ажиллах боллоо.

92

blindcare апп Теди төвийн залгаа байрлах ANCORE төвтэй хамтран “СЭТГЭЛ ЗҮЙН НЭГДСЭН ТӨВ” байгуулахаар боллоо.

Энэхүү төвд blindcare апп дээрх сэтгэл зүйчид үнэгүй дундын оффист байрлаж, арга хэмжээний зааланд 100-150 хүний сургалтууд зохион байгуулах боломжтой болох юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний стандарт өрөөнүүдийг бий болгох бөгөөд мөн онлайн зөвлөгөөний хэрэгслээр тоноглогдсон шийдэл бүхий зөвлөгөөний кабинетүүдийг нээх юм. Эдгээр стандарт өрөөнүүдэд blindcare апп дээрх сэтгэл зүйчид биет болон онлайн зөвлөгөөг зохион байгуулах бөгөөд мэргэжлээрээ ажиллах боломжтой бүхий л шийдлүүдийг нэг дор багтаахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

2024 оны 1 сараас АНКОРЕ төвд сэтгэл зүйн сургалтууд зохион байгуулагдаж эхлэх бөгөөд 2024 оны 4 сараас барилга шинэчлэлтийн ажил хийгдэж, 6 сараас бүрэн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү төвийг нээхэд дэмжлэг үзүүлж, сэтгэл зүйн салбарын хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй Л.Энхнасан захирал болон “Лодойдамба сан“-ын хамт олонд талархал илэрхийлье.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц