Сүүлд шинэчилсэн: Тавдугаар сар 09, 2023
1. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах
1.1 Blindcare аппликэйшн нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна.
1.2 Хэрэглэгч гэдэг нь blindcare аппликэйшнд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн зөвлөгөө тусламж авч буй хувь хүнийг хэлнэ.
1.3 Хэрэглэгч аппликэйшнд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц код системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц кодыг аппликэйшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
1.4 Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
1.5 Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны зөвлөгөө хүссэн пост, тестийн үр дүн гэх мэт) системд хадгалагдана.
1.6 Хэрэглэгч Google хаягаараа blindcare аппликэйшнд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Google–с авах бөгөөд (Цахим шуудан, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
1.7 Blindcare аппликэйшнд байрлах гуравдагч байгууллагын сурталчилгаа, контентууд нь blindcare аппликэйшны үндсэн чиглэлээс зөрөхгүй (Сэтгэл зүйн эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно гэх мэт) байна.
2. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл
2.1 Аппликэйшны үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Блайнд Кэйр” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
2.2 Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
2.3 Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
2.4 Техникийн засвар хийх
2.5 Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, тест гэх мэт)2.6 Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус
3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
3.1 “Блайнд Кэйр” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
4.1 “Блайнд Кэйр” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
4.2 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Блайнд кэйр” ХХК хариуцахгүй болно. “Блайнд Кэйр” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
5. Нууцлалын бодлогын шинэчлэлт
5.1 “Блайнд Кэйр” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр blindcare аппликэйшн дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц