Хэн ч намайг ойлгодоггүй

Балчир байхын хамгийн гоё зүйл нь бусад хүмүүс чиний бодлыг тааварлаад, хүссэн зүйлийг чинь өгөх явдал. Бүр нэг ч үг хэлүүлэх шаардлагагүйгээр биднийг яах гээд байгааг тааж, хүссэн зүйлсийг маань олох гэж хичээл зүтгэл гаргана. Өлсөөд байгаа юм уу, нойр нь хүрсэн юм уу, уйдсан юм уу, айсан юм уу. Эцэст нь томчууд бидний юу хүсээд байсан гэдгийг амжилттай ойлгоно. Тийм ээ, түлхүүр шажигнуулж тоглонгоо сүүгээ уух.  

Балчир насанд хэрэгтэй ч, энэ сурсан зан маань бидний амьдралд аюултай хүлээлтийг үүсгэчихдэг:

Намайг хайрладаг, надад санаа тавьдаг хүмүүс миний юу хүсээд байгааг надаар хэлүүлэлтгүй ойлгох ёстой. Би хэлэх шаардлагагүй тэд намайг ойлгоно. 

Хайрт минь яагаад намайг уурлаад байгааг, найз маань юу намайг эмзэглүүлсэн гэдгийг, охин маань юу надад хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол тэд намайг ойлгодоггүй, надад хангалттай санаа тавьдаггүй муухай хүмүүс болох нь тэр. Тэгээд л гомдож, тунирхаж эхэлнэ дээ. 

Зааж сургах гэх чухал ойлголтыг бид мартчихдаг. Энэ нь Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн математик, физик заах тухай ойлголт биш, харин өдөр тутмын амьдралдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай чадвар юм.

Бид амьдралынхаа явцад бусдад зааж сургахдаа гарших ёстой  ‘хичээлийн’ сэдэв бол БИ: Би юунд дуртай, юунаас айдаг, юунд итгэж найддаг, юунд гомддог, ямар хүлээлттэй байдаг… 

Нярай хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох тийм ч хэцүү биш, харин насанд хүрэгчийн толгой дотор улсыг хэрхэн удирдах ёстой гэдгээс эхлээд талх зөв хадгалах арга ухаан хүртэл бүх сэдэв дээр өөрийн гэсэн зуу зуун бодол, санаа байгаа. Тийм болохоор хэн ч хэнийхээ бодлыг амжилттай унших боломжгүй гэдгээ бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Иймд бусад хүмүүст гомдож тунихаасаа өмнө та өөрийнхөө тухай ‘хичээлүүдээ’ эргэн тойрны хүмүүстээ хангалттай орсон эсэхээ өөрөөсөө асуугаарай. 

Сэтгэгдэл үлдээх
5 Shares:
Танд санал болгох нийтлэл
Цааш унших

Өөдрөг үзэлтэн л уурладаг

Өнөөдрийн нийтлэлийн сэдвээ олох гэж нэлээн шаналав. Шаналсны эцэст нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн хэзээ ч бухимдаж байгаагүйгээрээ бухимдацгаах болсонтой…