Өсвөр насны хүүхэддээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь

Эцэг эх, асран хамгаалагч нарт шилжилтийн насны хүүхдүүдтэйгээ ойлголцоход хүндрэлтэй байх нь түгээмэл. Гэсэн хэдий ч та түүнийг хайрлаж, дэмждэг гэдгээ харуулсаар байх нь чухал. Та тэдний хэцүү цаг үед нь чиглүүлж туслахад бэлэн,  тэдний төлөө байдаг гэдгээ үргэлж илэрхийлэх хэрэгтэй. 

Үр дүнтэй харилцан яриа өрнүүлэхийн тулд дараах мэдээллийг зөвлөмж байдлаар хүргэж байна.

1.     Мэдрэмжээ хуваалцахыг уриалан дэмжих

      Хүүхэдтэйгээ яриа өрнүүлэх боломжийг эрэлхийл. Тэдний өдөр хэрхэн өнгөрсөн, юу хийсэн зэргийг асуух. Магадгүй хамтдаа оройн хоолоо бэлдэнгээ тухайн өдөр, сүүлийн үед болсон сонин сайхныг нь сонсох. 

      Юу ч болж байсан үргэлж тэдний төлөө байна гэдгээ тэдэнд үргэлж сануулах. Тийм болохоор тэдэнд юу тохиолдож байгаа, юу бодож, юу мэдэрч байгаа гэдгийг нь сонсохыг хүсэж байна гэдгээ илэрхийлэх. Та харин хүүхдээ мэдрэмж бодлоо хуваалцахад нь нээлттэй сонсоорой.  

     Тэдний яриаг сонсоод та хүүхдийнхээ бодол мэдрэмжийг нь өөрийн өнцгөөс няцааж үгүйсгэлгүй, ойлгож сонсоорой. Жишээлбэл: Би чамайг ойлгож байна, тэгж мэдрэх нь аргагүй шүү дээ, хэцүү нөхцөл байдал байсан бололтой гэх мэт дэмжих өнгө аястай сонсох. 

2.     Тэднийг дэмжих хичээл зүтгэл гаргах 

      Өсвөр нас гэдэг бол бие даах процесс. Хүүхдэдээ шаардлагатай хувийн цаг болон орон зайг нь өгч байгаарай. Ганцаараа байхыг хүсэх нь өсөж том болохын энгийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх. 

      Хүүхэд тань бухимдалтай байвал бухимдал үүсгэгчийг хэрхэн арилгах, даван туулах тал дээр нээлттэй санал бодлоо хоорондоо солилцох. Та шууд асуудлыг гартаа авч өмнөөс нь шийдэх гэж оролдохоос татгалзаарай. 

3.     Асуудлыг хамтдаа даван туул

      Үл ойлголцол үүссэн бол та хүүхдийнхээ өнцгөөс асуудлыг харах гэж оролдож аль болох тайвнаар шийдээрэй. 

      Ууртай байхдаа хэзээ ч битгий асуудлыг хөндөөрэй. Ууртай байхдаа та харилцан ярианаасаа хэсэг завсарлага аваад гүнзгий амьсгал аваад тайвшир. Тэгээд яриагаа эхлээрэй. 

     Хүүхэдтэйгээ шударга бас ил тод байгаарай. Та ч гэсэн стрессдэж, бухимддаг хүн гэдгээ нээлттэй ярилцаж, өөрөө бухимдал стрессээ хэрхэн даван туулж байгаагаа харуулах нь таны эргээд таны хүүхдэд сөрөг мэдрэмжийг үр дүнтэй даван туулаад сурчихвал, мэдрэмж гэж тийм ч зугтмаар муу зүйл биш юм гэдгийг тэд ойлгох болно. 

4.     Та өөрөө өөртөө анхаарах

Асран хамгаалагч, эцэг эхчүүдийн нуруун дээр их ачаа байдаг. Та өөрөө өөртөө анхаарахаа мартаж болохгүй. Таны өөрийгөө орхигдуулахгүй, өөрийгөө халамжилж байгаа чинь өсвөр насны хүүхдэд тань ч мөн үлгэр дуурайлал болох болно. 

      Та нэг л бухимдаад, бүх зүйл бүтэхгүй, хэцүү санагдвал бусдаас санаа зоволтгүй, цаг алдалгүй тусламж хүс. Гэр бүлийн хүмүүс, таныг сайн сонсож ойлгох хэн нэгэнд хандаарай. 

      Өдөрт хэдэн хормыг өөртөө зарцуулж дуртай зүйлээ хийх эсвэл зүгээр л хэсэг бужигнаанаас холдоод одоодоо төвлөрөх нь таныг цэнэглэх болно. 

    Дасгал хийх, найз нөхөдтэйгөө холбогдох, өөрийн бахархдаг эсвэл талархдаг зүйлсдээ анхаарал хандуулах, урлаг, дуу, бүжиг, тэмдэглэл хөтлөх гэх мэт та дуртай зүйл дээрээ төвлөрөөрэй. 

Эх сурвалж: Messages in this guide developed by the Inter-agency Standing Committee Mental Health and Psychosocial Support Reference Group.

https://www.unicef.org/parenting/health/four-things-you-can-do-support-your-teens-mental-health?fbclid=IwAR1BZ9LUFBarhytXTu2YAVd0A2-B5-0qHOYJ0FvM3E7GNY0AX_birmWHd-s

Сэтгэгдэл үлдээх
20 Shares:
Танд санал болгох нийтлэл
Цааш унших

ХИЛ ХЯЗГААР

Харилцаандаа хил хязгаар тогтоох нь  Бид бүхэнд энергийн хязгаарлагдмал нөөц байдаг. Амьдралаа үргэлжлүүлэхэд амин чухал өдөр тутмын хариуцлага,…