Хэт их сонголт эрх чөлөөг хаана.
Юу гэсэн үг вэ гэж үү? Уламжлалт онолоор сонголт хийх нь эрх чөлөө биз дээ гэж маргах зарим нэг нь маргах байх.
Сонголт хийх, шийдвэр гаргах гэж танин мэдэхүйн энгийн хэрнэ их төвөгтэй процесс. Танд магадгүй хоолны газар ороод олон сонголттой цэсээс хоол сонгоно гэх санаа сайхан сонсогдох боловч шийдвэр гаргахад цаг их зарцуулдаг. Сайхан кино үзье даа гээд Netflix ухаад ухаад юу үзэхээ шийдэж чадалгүй унтахаар хэвтэнэ. Дэлгүүрийн лангууны урд аль шампунийг сонгох вэ, аль оог сонгох вэ, аль нүүрний саванг хэрэглэж үзэх вэ гэж бодон бодсоор 10 минут зогсоно. Хамгийн аймшигтай нь энэ нийгмийн сүлжээний эрин үед романтик хамтрагчаа сонгох ч олон сонголт байна. Алийг нь сонгох вэ?
Олон сонголт дунд будлиж будлиж байгаад алийг нь ч сонгохгүй орхих тохиолдол элбэг… Танд танил сонсогдож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Америкийн сэтгэл судлаач Барри Шварц өөрийн Сонголтын Парадокс номдоо яагаад их тусмаа бага болдог гэдгийг тайлбарлаж. Сонголт их байх тусмаа бидний шийдвэр гаргах үйлдэл нь багасдаг. Сонголт их байх тусмаа бид стрессдэж, сэтгэл ханамжгүй болдог. Үүнийг сонголтын парадокс гэнэ.
Олон сонголт дундаас шийдвэр гаргасан хүн сонгосон сонголтдоо хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй. Үргэлж л “Би зөв шийдвэр гаргасан болов уу? Хэрвээ тэр нь илүү дээр сонголт байсан бол яах вэ? Үүнээс дээр байж болох л байсан,,” гэх бодлууд бидний сэтгэл ханамжаас хумсалж байдаг.
Энэ санаа эдийн засгийн сэтгэл судлал, худалдан авагчдын зан төлөв зэрэгт түгээмэл ашиглагддаг ч энэ нийтлэл дээрээ сонголтын парадокс бидний романтик хамтрагчаа сонгоход хэрхэн нөлөөлдөг гэдэг дээр тулгуурлан тайлбарлая.
ТИНДЕР ба Сонголтын Парадокс
Дээр үед, нийгмийн сүлжээ гэх зүйл бий болоогүй байхад, бидний аав ээж, эмээ өвөө хэнтэй болзох эсвэл хэнтэй бүх амьдралаа хамт өнгөрүүлэх вэ гэх шийдвэрээ хязгаарлагдмал сангаас сонгодог байж. Тэдэнд насны хувьд ойролцоо, эсрэг хүйсийн хүнтэй таарах магадлал одоотой харьцуулахад маш бага. Өөрт таарсан нэгнээ сонгоод эргэж буцаж харалгүй амьдралаа хамтдаа үүрч, амар сайхандаа жаргана.
Одоо үед инстаграм, тиндер гэх романтик платформуудын ачаар романтик харилцаа гэх тоглоомын дүрэм оронгоороо өөрчлөгдөж. Бидний хурууны үзүүр дор л боломжит сонголтууд эргэлдэнэ. Тийм ээ, сонголтын парадоксод тавтай морил.
Илүү гоё сайхан сонголт байхад яагаад нэгийг сонгоно гэж,
Олон боломж байхад нэгийг л сонгоно гэж үү дээ,
Сонгосон чинь илүү дээр нь гараад ирвэл яана аа,
Үүнээс дээр нь байж л таараа,
Үр дүнд хүмүүс хоорондоо нэг нэгнээ таньж мэдэх чанартай хугацааг хамтдаа өнгөрүүлж, урт хугацааны харилцаанд орох нь багассан. Хязгааргүй их сонголт дунд хүн яг л дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй бараа мэт болжээ гэж нэгэн тиндер ашиглагч хэлсэн гэж бичээд нийтлэлээ дуусгая. Танд сайхан сонсогдож байна уу? Аймаар сонсогдож байна уу?